Skip to main content

Posts

Showing posts from September, 2010

Л.Өлзийтөгс ***

Дэргэдүүр шувуу өнгөрөхөд л мөрөн дээр ирвэгнэдэг Дээр , нэгэ цагт би нисдэг байсан Дэргэдүүр салхи шуртхийхэд хөл минь өвддөг Дээхнэ дээ , би навч байсан Улаан , улаан судалтай , шүүслэг ногоохон амь Ургах бүрийдээ би хаврыг магтдаг байсан Унах бүрийдээ би намрыг дуулдаг байсан Унан , унан ургадаг тэмүүлэл байсан Өгөөмөр бурхан бийрээ шар гэрэлд дүрээд Өөрийн минь дээр шүлэг бичдэг байсан Тэгээд л би яруу найрагч төрсөн Тэсгим өвлийг сөрөхийн тулд Тэнгэрийн цасыг үнэрлэхийн тулд хүн болсон.

D45 - ДУР БУЛААМ

Дур булаам нэгэн дэгжин бүгүй дээгүүр харна Ардаа үнэрээ үлдээж өндөр өсгийн дээр нүүрэмгий алхана Богино банзалных нь хормой салхинд жаахан сөхөгдөнө Дотоожных нь өнгийг харах гэж бараг л тонгойх шахан түүнтэй зөрнө Ганц шөнийн хүсэл төрнө Хамаг залуус түүнтэй наалдана Дээрээс нь доош нь гүйлгэж харна Тэр тэднээр наадна Утас нь дуугарчхаар машин дэргэд нь зогсоод аваад одно Өө энэ чинь ийм охин байсан юмуу гээд хоцорно Чиний хэлэх үг яриа чинь хараалаар дүүрэн болсон Чиний өмсдөг хувцас чинь задгай энгэр бүр нь Сэтгэл хөдлөл чинь дэндүү чанга орилно айлгүйтэн дэвж Хүмүүс чамайг буруугаар ойлгож байна шөнийн ажилчин гэж Надад чамайг гэх сэтгэл үгүй болж Чамайг хүсч энхрийлэх хүмүүс ч олон болж Хайсан жаргалаа тэднээс олж Хайргүй хүний охин байхаар болж Харамсаж би цагыг чам шиг өнгөрөөхгүй Хайртай байсан ч чиний араас би уйлахгүй Хэзээ нэг цагт намайг дурсах юм бол Холын хол байх болно би Даруухан гэнэн охины эеэлдэг харц намуухан яриа Танхилхан хүүхдээрээ