Skip to main content

Posts

Showing posts from November, 2014

ШИНЭ ЖИЛИЙН ДУУНУУД / NEW YEAR SONGS OF MONGOLIA

Шинэ жил , Өвлийн дуунууд :)

БУЯНЖАРГАЛ - ЧАМДАА БИ ХАЙРГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ

Уул бууралтахад ухаарч хамт байлаа Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа Найр хайрын дунд уярч хамт байлаа Нас насын хөлд улирч хамт байлаа Чамдаа би хайргүй байхын аргагүй Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа Чамдаа би хайргүй байхын аргагүй Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа Од харваж унахад эрж хамт байлаа Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа Чамдаа би хайргүй байхын аргагүй