Skip to main content

ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ АЙМШИГТ НУУЦ

Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа "Кока-Кола" худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорхи баримтуудаас ойлгож болно.



Сэнгэнэсэн хүйтэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгддөгийг анхааралтай уншина уу. Тэгээд дараагийн лааз хийжүүлсэн ундаагаа задлахаас өмнө түр азнаарай.

-Арван минутын дараа
Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.

-Хорин минутын дараа
Цусан дахь чихэр "тэсэрч", инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.

-Дөчин минутын дараа
Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар цутгана. Тархины аденозин буюу булчирайдуур хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө.

-45 минутын дараа
Тархины таатай мэдрэмж "хариуцагч" хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

-Тавин минутын дараа
Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магний, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ мөн жирийн үеийнхээс хэдэнтээ өснө. Шээс дэх кальци мөн нэмэгдэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг.

-Жаран минутын дараа
Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофеиний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадагшуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн "ноёрхол" мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болж эхэлнэ.

http://news.gogo.mn/r/73418

Comments

Popular posts from this blog

ХУРД ХАМТЛАГ ЦОМОГУУД

ХУРД ХАМТЛАГ ЦОМОГУУД ТАТАХ ХУРД - 1000 ЖИЛД ГАНЦ ХУРД - THE BEST COLLECTION 1 ХУРД - THE BEST COLLECTION 2 ХУРД - THE BEST COLLECTION 3 ХУРД - ЗҮЙРЛЭХ АРГАГҮЙ

ХАРАНГА ХАМТЛАГИЙН ЦОМГУУД

Харанга хамтлагийн ,,, ойд зориулж бүх ододын дуулсан Best of Haranga Бодлын тэнгис Эрин зууны хөг Ертөнцийн өнгө Халуун сэтгэл Харанга хамтлагийн бусад дуунууд Харанга - Амьдрал Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хослосон хорвоод Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм Аливаа бүхнийг үзэх юм даа Хүсэл хяслын хоёр туйлд хүний сэтгэл эцэж туйлдлаа ч Алдаж гишгэдэг цөхрөл гуниг, онож гишгэдэг баяр баясал минь Арвин ихээр эргэдэг юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа Наран саран ээлжлэн мандаж цаг хугацаа улиран улирсаар Насны хуанли эргэн эргээд уудам орчлонг таних тусмаа Ухааны хэргэм нэмэх юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа Ухааны хэргэм нэмэх юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедэ

НОМИН ТАЛСТ - ЦОМОГУУД

БИДНИЙ ҮЕ ГЭРЭЛ СҮҮДЭР НЭМЭХ ХАСАХ ЦЭНЭГ ТАТАХ ХҮЧ ХҮЙН ХОЛБООТОЙ ИЖИЙ