Skip to main content

Posts

Showing posts from 2010

НАМСРАЙНОРОВ - ДУУНУУД

Namsrainorov - Xuree busgui.mp3 Namsrainorov - Sanax tusmaa duulaarai.mp3 Namsrainorov - Zurhnii tsetseghen chamdaa.mp3   Namsrainorov - Sanax tusmaa duulaarai.mp3

ДАВААДАЛАЙ - ТУСГАЙ САЛАА

Л.Өлзийтөгс ***

Дэргэдүүр шувуу өнгөрөхөд л мөрөн дээр ирвэгнэдэг Дээр , нэгэ цагт би нисдэг байсан Дэргэдүүр салхи шуртхийхэд хөл минь өвддөг Дээхнэ дээ , би навч байсан Улаан , улаан судалтай , шүүслэг ногоохон амь Ургах бүрийдээ би хаврыг магтдаг байсан Унах бүрийдээ би намрыг дуулдаг байсан Унан , унан ургадаг тэмүүлэл байсан Өгөөмөр бурхан бийрээ шар гэрэлд дүрээд Өөрийн минь дээр шүлэг бичдэг байсан Тэгээд л би яруу найрагч төрсөн Тэсгим өвлийг сөрөхийн тулд Тэнгэрийн цасыг үнэрлэхийн тулд хүн болсон.

D45 - ДУР БУЛААМ

Дур булаам нэгэн дэгжин бүгүй дээгүүр харна Ардаа үнэрээ үлдээж өндөр өсгийн дээр нүүрэмгий алхана Богино банзалных нь хормой салхинд жаахан сөхөгдөнө Дотоожных нь өнгийг харах гэж бараг л тонгойх шахан түүнтэй зөрнө Ганц шөнийн хүсэл төрнө Хамаг залуус түүнтэй наалдана Дээрээс нь доош нь гүйлгэж харна Тэр тэднээр наадна Утас нь дуугарчхаар машин дэргэд нь зогсоод аваад одно Өө энэ чинь ийм охин байсан юмуу гээд хоцорно Чиний хэлэх үг яриа чинь хараалаар дүүрэн болсон Чиний өмсдөг хувцас чинь задгай энгэр бүр нь Сэтгэл хөдлөл чинь дэндүү чанга орилно айлгүйтэн дэвж Хүмүүс чамайг буруугаар ойлгож байна шөнийн ажилчин гэж Надад чамайг гэх сэтгэл үгүй болж Чамайг хүсч энхрийлэх хүмүүс ч олон болж Хайсан жаргалаа тэднээс олж Хайргүй хүний охин байхаар болж Харамсаж би цагыг чам шиг өнгөрөөхгүй Хайртай байсан ч чиний араас би уйлахгүй Хэзээ нэг цагт намайг дурсах юм бол Холын хол байх болно би Даруухан гэнэн охины эеэлдэг харц намуухан яриа Танхилхан хүүхдээрээ...

ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ АЙМШИГТ НУУЦ

Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа "Кока-Кола" худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорхи баримтуудаас ойлгож болно.

Бурхан уу ? Би юу

Өдөн далавчит Бурхан зохиомол уу? Өдөт далавчгүй би зохиомол уу? Гурван мэлмийт Бурхан эрэмдэг үү? Хоёр нүдэт би зэрэмдэг үү? Гэрэл цацраах Бурхан амьд уу? Гэрээл хураах би амьд уу Бурхан уу? Би юу? Л.Өлзийтөгс